Долоодугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг ДАРААХ байдлаар НЭМНЭ

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ.

Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм. Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын цалинг нэмнэ. Цалинг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэх боломжтой" гэв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 565 мянга байгаа. Долдугаар сарын 1-нээс 750 мянга болж нэмэгдэнэ.

Салбар хооронд ангиллын болон цалингийн ялгаатай байдал үгүй болно гэсэн үг. Тэд нэг ангилалд орсноор нэг суурь цалингаас эхэлнэ.

Мөн аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны байгууллагын ажилчдын цалинг нэмнэ. Суурь цалинг 1 сая төгрөг руу аваачна.

Төрийн тусгай албан хаагчдын хувьд цагдаа, дотоод цэргийн албан хаагчдын цалинг 1 сая төгрөгт хүргэнэ.

Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 10 хувиар нэмэгдүүлнэ. гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
647653
6 эможи

Zochin
2023-05-31 09:49
1000000 togrog bolgoochee baga tetgeveriig. Tanar deeguuree ,chaaguuraa ymar ich chulgai chiideg bilee. Tanaraas bolj bid yduu ,mongogui amidarch tuilddag.
Зочин
2023-05-30 22:05
Ямар ичмээр САЙД ВЭ? ЮУ БОДОЖ БАЙГАА АВГАЙ ВЭ АХМАДЫН ДООД ТЭТГЭВЭРИЙГ 1000000 САЯ БОЛГООЧЭЭ АЛЬ ЭСВЭЛ 800000 МЯНГА БОЛГООЧЭЭ ЮУ БОДОХООРОО 500000-ийн 10P000 тэгээд 550000 БОЛГОХ ГЭНЭЭ БУЛГАНТУЯА АРАЙ АМЬДРАЛААС ХОЛ ХОЛ ГЭХЭД АРАЙ ДЭНДҮҮ ХОЛ НОВШ ЮМАА.ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ АХМАДУУДАА ИНГЭЖ БОДДОГ ЮМ УУ АРАЙ АРАЙ МАХ КГ НЬ 22000, ЭМ ЯМАР ҮНЭТЭЙ ГЭЭЧ ДЭНДҮҮ ХАРГИС ЮМАА БУЛГАНТУЯА АВГАЙ
иргэн
2023-05-30 19:22
луйварчдын мөнгиигцалин,тэтгэвэр нэмэхэд зарцуул(олигтойхон нэичээрэйдээ)
Tonya aacaa
2023-05-30 17:06
Uuuuu araichdee dunguj 10%iar nemj baidag.es tudii nemsen bolj hugshchuulin amin taglaj bgamu.yadaj 20%iar 100.000t nemchihguidee
keyboard_arrow_up