С.Баяр: МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө
Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Х.Баттулгын МАН-ыг тараах зарлиг хүчинтэй байгаа" хэмээн илэрхийлсэн. Харин тус мэдээлэлд Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "МАН-ыг би үхэн үхтлээ өмөөрнө. Үүнд учир бий. МАН-д муу муухай, өөдгүй дорой юм их гэдгийг би мэднэ. Сайн мэднэ. Мэндлээд нэг их удаагүй бусад намууд ч МАНуусаас нэг их ялгаагүйг бас мэднэ. Чи ч бас мэднэ. Бид бүгд энэ нийгмийн төлөөлөл, тусгал учраас тэр. МАН бол нам гэхээсээ амиа авч гарах гэсэн талын цөөн нүүдэлчдийн арга ухаан, аймшигт ХХ зууныг туулсан бидний морь юм. Урдаас салах гэж хойд айлаа хормойдсон арга ухаан, эвгүй хэдэн гарам гатлуулж, даваа давуулсан эцэнхий ганц морь маань. Энэ зуур морь ч, эзэн ч юм юм үзсэн. Энэ үнэн. Гэхдээ салсан уу. Салсан. Давсан уу. Давсан. Өөдгүй бусдаас ялгарах МАН-ын том ялгаа бол энэ. Бусдаар бол адилхан энэ л нийгмийн тусгал. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэх нь монголын ёс лав биш. Шинэ зууны шижгэнэсэн залуус шинэ ажнай хүлэгтэй болоход татгалзах юм надад алга. Тэр болтол унаж ирсэн хуучин муу морио гоочилж заазлаад яах юм. Даах ачаагаа чирж явсаар буянаараа болог. Тийм биз, Бат Үүл ээ" гэжээ.
МАН-ыг би үхэн үхэтлээ өмөөрнө. Үүнд учир бий. МАН-д муу муухай, өөдгүй дорой юм их гэдгийг би мэднэ. Сайн мэднэ. Мэндлээд нэг их удаагүй бусад намууд ч МАНуусаас нэг их ялгаагүйг бас мэднэ. Чи ч бас мэднэ. Бид бүгд энэ нийгмийн төлөөлөл, тусгал учраас тэр. МАН бол нам гэхээсээ… https://t.co/XRMi4v80ri — S.Bayar (@SBayar12) May 18, 2023