ШУУРХАЙ: УИХ-ын гишүүдийн тоо 126 эсвэл 108 байхаар тогтож, 76 тойргийг хөдөлгөөнгүй хэвээр үлдээхээр болжээ
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсан ч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 152 агуулга дээр санал нэгдээгүй байна.
Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нартай гишүүдийн тоог эцсийн байдлаар хэд болгож нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байгаа аж.
Тодруулбал УИХ-д суудалтай Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоог 120-126 болгож нэмэгдүүлэх, үүний 76 нь тойргоос сонгогдож, үлдсэн нь намын жагсаалтаар нэр дэвших байр суурийг гаргаж байгаа бол ХҮН намаас гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэх агуулгыг дэмжиж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүдийн тоог 126 эсвэл 108 болгож нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр хувилбар эцсийн байдлаар яригдаж эхэлжээ.









