Э.Бат-Үүл: Д.Сумьяабазарыг үүрэгт ажлаас нь нэн даруй огцруул!

2023 оны 5 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын хүмүүс Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад: "Үндсэн хуульд заасны дагуу Монгол улсын Ерөнхий сайд нь аймаг, нийслэлийн Засаг даргыг томилж чөлөөлөх эрх үүрэгтэй. Үүний дагуу Ховд, Булган аймгийн Засаг дарга нарт хуульд заасан үүргээ биелүүлээгүй, үндсэн хуульд заасны дагуу ажиллаагүй учраас хариуцлага тооцон албан үүргээс нь чөлөөлсөн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, иргэдийн эрх ашиг хохирсоор байх тул энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

Улаанбаатар хот нь нутгийн өөрөө удирдах ёсны дагуу зөвхөн нийслэлийн иргэдээс сонгогдон бүрддэг иргэдийн төлөөлөгчдийн хуралтай. Иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон нийслэлийн төлөөлөгчдөөс биш огт хамааралгүй хүнийг хотын даргаар томилсон нь нийслэлийн иргэдийн аль ч эрх ашигтай нийцэхгүй байгааг нэн түрүүнд цохон тэмдэглэх хэрэгтэй.

Д Сумьяабазар нь 2020 оны Улсын Их хурлын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон, гэвч сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэн хотын эасаг дарга болсон нь тухайн үедээ нийслэлчүүдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн.

Тэрээр "надад нэг жилийн л хугацаа өгчих" гэх түүний гуйлгад зарим иргэд итгэн хүлээсэн.

Нийслэлд тулгамдаад буй авто замын түгжрэл, агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлт, төрийн үйлчилгээний хүнд сурталгүй байдлыг сайжирсангүй. Нийслэлийн иргэдийн аж байдлыг сайжруулахын төлөө зүтгэж байх хотын дарга Д.Сумъяабазар нь хувийн өр ширээ дарахын тулд иргэдийн сайхан амьдрах боломжоор наймаалцан гадаад улсад хувийн бизнес аяллыг иргэдийн татварын мөнгөөр хийж түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажил хийж байгаа мэтээр хувийн сурталчилгаа явуулж байгаа нь яавч хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдлүүд юм.

Иймд Ерөнхий сайд та Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь нэн даруй огцруулж иргэдийн эрх ашгийг хамгаалан, хотын хөгжлийн төлөө шийдвэр гаргахыг шаардаж байна. " гэсэн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646988
2 эможи

Зочин
2023-05-16 14:06
Маш збв шаардлага байна. Төсвийн хөрөнгөөр иргэдийн хувийн гаражуудыг буулгаж, ядарсан иргэдээ хохироож доромжилж байгаа тэнэг бөхчинг нэн даруй огцруулах хэрэгтэй.
Зочин
2023-05-12 20:37
Улсын баатар хүн чинь сайхан намбатай налайгаад хүүхэд багачуудад сургааль хайрлаад дайн дажинд оролцож явснаа даруухан шиг яриад суудаг нас биш үү? Юун Засаг төрийн ажил ярих аятайхан хөгширөөч золиг минь
Зочин
2023-05-12 09:40
Өө энэ салга өвгөн БатҮүл чинь бас АН ын дарга хийгээд байгаа юм уу. АН д шижгэнэсэн залуус байхгүй юу зурагдсан пянз шиг өвөө эмээ нараасаа салах болоогүй юу...Гантөмөр гэж дүлгэнэсэн нөхөр АН дарга болсон гэсэн тэр ч дээ өвөө эмээ нарынхаа үгнээс гарахгүй амьтан шиг байна лээ дээ
ЗОЧИН
2023-05-12 02:40
БАТ-ҮҮЛ САЛГА ӨВГӨН ХЭРЭГГҮЙЭЭ АН - ЫН ХЭНД ИТГЭЖ БОЛОХГҮЙЭЭЭ ДАН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХОРЧИНГУУД
Зочин
2023-05-12 02:36
БАТҮҮЛ ЧИ БИТГИЙ ХУЦ ХОЛ ОЧИЖ ХУЦ ЗАЙЛ
Д.Сумьяабазар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up