Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор хулгай багасах тул ХҮН нам дэмжиж байгаа

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд, ХҮН намын удирдлагуудын хамт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Т.Доржханд " Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бид 2 жил ярьж ирсэн. Иргэдийнхээ гарын үсгийг цуглуулж байсан. Өнөөдөр УИХ-д  суудалтай 3 нам үндсэндээ шийдвэрүүдээ гаргаж байна. ХҮН нам албан ёсоор шийдвэрээ танилцуулж байна. Шийдвэр нь ХҮН намын төлөөлөх зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн. Одоо бидэнд цаг байхгүй боллоо. Энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаа эхлүүлэхгүй бол болохгүй. Хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. Иймээс өнөөдөр шийдвэрээ гаргаж байгаа юм шүү. Товчхон хэлэхэд бид УИХ-ын гишүүдийг 152 болгохыг дэмжиж байгаа.Яагаад гэвэл энэ бол судлаачдын гаргаж ирсэн тоо болохоос 108, 99 гэдэг шашины юм уу? азын тоо биш. Энэ бол куб язгуураас гаргаж авсан тоо. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646654
0 эможи

Зочин
2023-05-02 08:46
Баахан өөрсдийн хамааралтай хүмүүсэээ их хуралд оруулах санаа шүүдээ гөлийсөн коноп дарсан мөнгө идсэн луйварчид л ихсэнэ биз энэ ДОРЖХАНД гэж бас нэг далдагансан мам байнаа
зочин
2023-05-01 14:58
гишүүдийн тоог механикаар ч болов нэмэх замаар өөрсдөө болон өөрсөдөөсөө хамааралтай нөхдийг УИХ-д оруулчих санаатай ихээхэн оролдож байна даа. Яах гэж гишүүпийн тоог нэмэх гээд байгаагаа ч олигтой тайлбарлаж чадахгүй бай .....
зочин
2023-05-01 14:13
152 болгож яах гээд байгаан бэ хулгайч нар л нэмэгдэнэ биз тэрний оронд т2024 оны сонгуулыг луйвар болгохгүйн төлөө ажиллах хэрэгтэй
keyboard_arrow_up