Д.Амарбаясгалан: ҮХНӨ-өөр гишүүдийх тоог 152 болгох санал дээрээ ЗГ хатуу зогсоно
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сонсож, хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг давхар хаших болсонтой холбоотой дагаж гарсан тогтоолоор Засгийн газарт үүрэг болгож, тооны тогоолцоог судлаж, УИХ-д 1 дүгээр сарын 1-ний потор оруулж ирэх үүрэг болгосон. Энэ хүрээнд ЗГ-аас судалгааны баг байгуулан ажиллалаа. Саяхнаас эхлээд МУ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг холбогдох хүмүүс өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ЗГ-аас боловсруулсан төслийг өргөн барих процессыг эхлүүлсэн байгаа. ЗГ-аас тодорхой үүрэг чиглэл авсны дагуу судалгаа хийж, 4 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэн олон нийтээс санал авах зорилготойгоор вэб сайтад байрлуулсан.
Гишүүдийн тоог нэмэхдээ олон улсын жишиг, хүн амд харьцуулж байгаа байдал зэрэг нөхцөлийг харгалзана үзэхээр дэлхийд хамгийн багадаа 120 гишүүнтэй парламент бий болж байна гэж үздэг судалгаа байдаг. Хэд цөөн гишүүнтэй байдгаас болоод нөлөөлөлд автах, эрх мэдэл нь өргөн байх, эрх мэдлээ авлига, албан тушаалд ашиглах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл өргөн байна гэж үздэг.
ҮХНӨ-өөр гишүүдийн тоог 152 болгох санал дээрээ ЗГ хатуу зогсоно" гэв.