О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудлыг дахин ярилцах хэрэгтэй

2023 оны 4 сарын 17

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Үндсэн хуулийн асуудал бол чухал.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд АН-аас хэд хэдэн санал өгсөн. Зарим нь уг төсөлд тусгагдаад буй. АН зарчмын хувьд 2-3 чиглэлийг барьж байгаа. Монголын улстөрийн тогтолцоонд төр эрх баригч намын дэмжлэг үзүүлэгч бааз болдог тул энэ тал дээр хязгаар тогтоох хэрэгтэй хэмээн үзсэн. Ер нь олон асуудал дээр нухацтай хандана гэж үзэж байгаа ба зарчмын хувьд хуулийн төслийг дэмжсэн.

Одоогийн байдлаар, Үндсэн хуулийн шат шатны өөрчлөлтүүд дээр ажиллаж байсан гишүүд болоод Үндэсний бодлогын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хүрээнд тодорхой шийдвэрүүд гарах болно. 

Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг бол том тоо. Ямар үндэслэлээр гаргасан тоо гэдэг нь тодорхойгүй. Уг асуудлаар дахин сайн ярилцах хэрэгтэй. Тэр тусмаа намын төлөөллийн төв байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646199
0 эможи

keyboard_arrow_up