МАН-ын эмэгтэйчүүдийг удирдах Х.Булгантуяа 91 сая 130 мянган төгрөгийн ОРЛОГОТОЙ
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус их хурал өчигдөр болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо.
Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд байна.
Анх удаа УИХ-д сонгогдсон гэхэд Х.Булгантуяа сайд болж, бүр намын эмэгтэйчүүдээ толгойлохоор болж байна.
Ингээд та бүхэнд МАН-ын эмэгтэйчүүдийг удирдах Х.Булгантуяагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрээр 2020 онд 29 сая 533 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 91 сая 130 мянган төгрөгийн орлоготой болон өсжээ.
Мөн 560 сая төгрөгийн барилга байгууламжтай, 45 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй аж. Хадгаламждаа 106 сая 534 мянган төгрөгтэй, ‘’Гарден Артес’’ ХХК-аас 50 хувь ногдол ашиг эзэмшдэг гэж ХОМ-тэй мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь энэ сарын 6-нд Боомт хариуцсан сайдаар мөн томилогдсон билээ.