ХӨШИГНИЙ АРД: Б.Ганхуяг ам нээхдээ Х.Баттулгын даалгавараар хөдөлсөн үү, аль эсвэл МАН-ынх УУ?
Монгол Улсын Засгийн газраас нүүрсний хэргийн олон жилийн буглааг ил болгохоор шүгэл үлээсэн.
Засгийн газраас нүүрсний хэрэгт татах хамгийн эхний хүнээр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болов. Б.Ганхуягийн баривчилгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу чиглэсэн.
Б.Ганхуягийн хувьд Х.Баттулгын хууль бус хэргийнх нь түншлэгч төдийгүй идсэн уусан, хууль бус үйлдэл гаргасан нь нуухын аргагүй тодорхой болсон. Нөгөөтэйгүүр Б.Ганхуяг нь МАН-д гавьяатай нэгэн аж.
Учир нь Б.Ганхуяг "Эрдэнэс тавантолгой" ХК-аас их хэмжээний санхүүжилтийг босгон 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-д хандивласан гавьяатай гэх албан бус яриа бий. Энэ талаар нэлээн учир мэдэх, Удирдах зөвлөлийн гишүүдээс нь ярьдаг юм билээ.
Бүр тодруулбал, Б.Ганхуяг одоогийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нартай ойр дотны найзууд.
МАН дотрох ах нарын зодоон ил болсон нь үнэн. Харин уг зодоонд ашиг олох гэсэн Х.Баттулга орж ирсэн. Магад Х.Баттулгын зохиолоор явж байж ч магад хэмээн хардах хүмүүс олон.
Ингээд МАН-ын удирдлагууд "Нүүрсний хулгайн хэрэг" гэх зохиолыг задалсан. Зохиол амжилттай өрнөж өнөөдрийг хүртэл хүний өөрийн төлбөртэй, төлбөргүй иргэд 15 дахь өдрөө төв талбайд жагсаж, суулт хийж байна. Жагсаалыг гол өрдөж, мушгиж яваа гол захиалагч нь Х.Баттулга гэх.
Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нүүрсний хэргээр татагдсан нэр бүхий 17 хүнийг олон нийтэд зарласан. Гэвч зарласан 17 хүний дунд гол нүүрсний хулгайн мафийн эзэд алга байв. Харин зарлагдсан хүмүүсийн улс төрийн түүхийг нь харвал УИХ-ын дараагийн сонгуульд өрсөлдөх шаардлагагүй, намдаа өргөл барьцаа өгөөд дуусчихсан "гарзгүй тав" гэх нэршилд багтсан УИХ-ын гишүүд ч хүртэл багтсан байв.
Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Амундра, ЗГХЭГ-ын даргын ойрын найз, түнш Х.Мандахбаяр нарын нэрс багтсан байгаа юм. Ингээд харахаар Засгийн газраас "нүүрсний хулгай"-н хэрэгт татагдах нэрс урьдаас бичигдсэн байж гэж хардахаар байгаа юм. Гэвч хууль хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгт гол холбогдсон Х.Баттулгад хуулийн хариуцлага тооцож чадахгүй дүлэгнэх нь бас л зохиолыг өөр тийш нь хөтөлж байгааг илэрхийлэхээр.
Ямартай ч МАН-д нэгэн үе гол санхүүжилтийг нь босгож өгч байсан Б.Ганхуяг нэр бүхий хүмүүсийн нэрийг зарлахдаа Х.Баттулгын захиалагаар яваад байна уу, эсвэл МАН-ын удирдлагуудын даалгаварыг биелүүлж ирэх сонгуульд бэлдэж байна уу гэдэг эргэлзээ үүсгэж байна.