Д.Тогтохсүрэн: Нүүрсний асуудалд нэр холбогдсон МАН-ын бүх гишүүд шалгуулна

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Аль болох нээлттэй болгох, менежментийг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай. 

Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарахаар боллоо. 30 жилийн замналаа дүгнэж, ярилцах учиртай. Улс төр, эдийн засаг, бизнес, нийгэм гээд бүхий л чиглэлийг хамруулах нь зүйтэй.

Түүнчлэн нүүрсний хэрэгт нэр нь холбогдоод буй бүлгийн таван гишүүнтэй холбоотой асуудлаар тухайн асуудалд нэр холбогдсон хүмүүс шалгуулъя гэдэг нэг л зүйл дээр тогтож байгаа. Цаашид нэр нь зарлагдаагүй ч шалгуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас өнөөдөр намын дарга бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд ямар нэгэн асуудалд холбогдвол бүгд шалгуулна гэдэг чиглэл өгсөн" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643498
0 эможи

Зочин
2022-12-19 13:23
Шалгуулахаа мэдэнгүүт хил даваад арилаад өгөх биз
Иргэн
2022-12-19 13:22
Та нар мөн шалгуулна гээд л шалгуулчих байх даа
keyboard_arrow_up