“Х.Баттулга хилээр гарч зугтсан нь үнэн”

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдгийг долоон хоногийн өмнө нь бичиж байсан бол өчигдөр түүнийг гадаад руу зугтсан нь үнэн гэв.

Тэрбээр, Х.Баттулга арванхоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн үед хилээр гараад зугтаасан нь үнэн. Албаны хүмүүсээс тодруулахад, зугтсан нь үнэн гэнэ.

Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдаж байцаалт өгч байгаа гэсэн. Холбогдоод байгаа нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, төмөр замын хэрэг яах вэ? Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъяат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…

Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл”  гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643480
1 эможи

Зон
2022-12-19 17:48
Арай ч үгүй байх аа Эсвэл АТГт түүний хамсаатан байгаа юу Байдаг юм бол уу????
зочин
2022-12-19 09:41
МАН хаа жинхэнэ том хулгайчдыг зарлаж чадахгүй байж
keyboard_arrow_up