Боомтын сайд болохоор зүтгэж буй “БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨЧҮҮЛ“
Монголын эдийн засгийг боомилж, олон жил яригдсан ч улс төрчдийн мафийн бүлэглэд баригдан гарч ирж чаддаггүй байсан асуудал бол нүүрсний хулгай.
Өнгөрсөн намраас эхлэн МАН-ын захиалгаар УИХ-ын гишүүн Т.Доржханд нүрсний хуулгайн асуудлыг ярьж эхэлсэн. Энэ нь цаанаа АН, МАН-ын нүүрсний хамсаатнуудыг олон нийтэд зарлаж, яллах зорилготой байсан байхыг үгүйсгэхгүй.
Саяхнаас олон нийтийн дунд 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэссэж тархсан. Уг мэссэжийг хаанаас, хэн анх явуулж эхэлсэн нь тодорхойгүй. Гэхдээ үнэхээр энэ хэмжээний нүүрсний хулгай байсан эсэхийг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт явуулж байгаа аж. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокуророос Ерөнхий сайдад албан хүсэлт ирүүлжээ. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллагууд Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна.
Тэгвэл нүүрсний хулгайн асуудалтай зэрэгцэн Засгийн газраас Боомтын сайдыг томилох асуудал хөндөгдөж ирэв. Одоогийн байдлаар боомтын сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, Ц.Сэргэлэн нарын нэр яригдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд Монголын баялгийг урагш зөөдөг зартай, цатгалан эр. Түүний ил, далд сүлжээг засаг төр нь ч илчлэх зориггүй гэгддэг. Харин Д.Буянтогтохын гэх Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсонгоос 19 сая ам.доллар “залилсан” хэрэгт холбогдож, хууль хяналтынханд шалгагдаж байхдаа хил давсан залуу УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы талаар ноцтой баримтуудыг дэлгээд байгаа юм. Тэрбээр Б.Дэлгэрсайхан их хэмжээний авлигын асуудлаа нуухын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр Швейцарын шүүхээс ял авсан ялтан. Яагаад ялтан хүн УИХ-ын гишүүн болоод сууж байгааг ойлгохгүй байна. Швейцарын шүүх түүнд тэнсэн болон 300 мянган еврогоор торгох ял оноосон тогтоол нь байгаа” гэж ярьжээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хувьд анх удаа Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон цэргийн хүн. Түүний хувьд санаархал байгаа ч хүний зангарга, асуудлыг шийдүүлэх тал дээр улс төрийн нөлөөлөл нь хүрэхгүй хэмээн үзэж байгаа сурагтай.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд Ардын намд Г.Тэмүүлэн гишүүн гэхээсээ түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их гэж энэ хүрээнийхэн ярьдаг. Ортой л үг. Учир нь, 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга дараа нь гишүүн болтол нь албан тушаал ахиулсан байдаг. Төрийн өндөр албан тушаалтнуун болон хуулийн байгууллагын дарга нар ЖДҮ санг аалзны тор мэт хэрсэн тухай баримт ил болох үед Г.Тэмүүлэн гишүүн нэр холбогдож байлаа. Тодруулбал, түүний хамаарал бүхий этгээд буюу ээжийнх нь эзэмшлийн “Спа цогцолбор” компани 2017 онд тус сангаас 700 сая зээл авсан нь ил болсон байдаг. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэгэн адил Г.Тэмүүлэн нөлөөлөөгүй хэмээн хариулсаар ирсэн. Гэхдээ хамгийн гол асуудал нь саун, массажны газар жижиг, дунд үйлдвэрлэл байсан нь хачирхалтай юм.