ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдох М.Ганхүлэг гэж ХЭН БЭ
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж боомт хариуцсан сайд болон ХНХ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг дэвшүүлэн МАН-ын удирдах зөвлөл дэмжсэн байна.
М.Ганхүлэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж.
Тэрээр 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн байна. 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм.
ХОМ: "298 саяын орон сууц, 75 саяын үнэт эдлэлтэй"
Өөрийн орлого: 31 сая
Гэр бүлийн орлого: 21 сая
Орон сууц: 298 сая
Автомашин: 14 сая /Toyota, Prius XW30-1/
Мал: 124 сая
Үнэт эдлэл: 75 сая
Газар: 15 сая
Хадгаламж: 25 сая
Зээл: 201 сая
Компани: "Ашдын Түүчээ" ХХК-ийн 80 хувийг, "Ард Контент Групп" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.