ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хоосон байгаа сайдын суудлуудаа хуваарилж эзэнжүүлнэ
2022 оны 10 сарын 21
Өнөөдөр /202.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл маргаааш өглөө 09.30 цагаас хуралдахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгаалал болон Боомт хариуцсан сайдын суудал эзгүй байгаа билээ. Эл хоёр яаманд томилох асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл иргэдээ "ул"-ны айл хэмээн доромжилсон учраас түүнийг чөлөөлөгдсөн. Харин Боомт хариуцсан сайд одоо хүртэл томилж чадахгүй байсан билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Боомтын сайдаар Ж.Мөнхбатыг, ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилох асуудлыг хэлэлцэх бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
641602
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс