С.Ганбаатар: Солонгосын Ерөнхий Сайд Монголын Ерөнхий сайдаас 10 дахин сайн ажиллаж байна

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Ардчилсан намын ХЭГ-аас тогтмол зохион байгуулдаг 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын дарга нарын цахим уулзалт /2022.10.12/ боллоо. Энэ удаагийн цахим уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож Монгол улсын 2023 оны төсвийн төсөл болон цаг үеийн асуудлаар АН-ын УТЗ-ийн гишүүд, АН-ын Дэд дарга нар, АН-ын ХЭГ-ын дарга нар болон 330 сумын Ардчилсан намын дарга нартай цахим хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, "БНСУ-ын Ерөнхий сайд манай улсын Ерөнхий сайдаас 10 дахин сайн ажиллаж байна. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө иргэдийг ажилтай, орлоготой болгосон. Дээр нь нэмээд ядарсан монгол залуучуудыг ажилтай орлоготой болгож байна. Манай Ерөнхий сайд маш муу ажиллаж байна. Монгол залуучуудыг гуйлгачин болгож байна. Ард түмэнд ил тод нээлттэй хэлэлцүүлэг гэж одоо явж байна. Энэ хэлэлцүүлэг дээр орлого, зарлага, юунд зарцуулах тухай мэдээллийг өгөх хэрэгтэй. Орон нутагт төрд ажиллах сонирхолтой хүн гэж байхгүй болсон. Сүүлийн гурван жил яг Л.Оюун-Эрдэнэ засаглаж байгаа энэ үед төсвийн алдагдал 10 их наяд болсон. Өнөөдөр баталж буй төсвийнх нь талтай тэнцүү хэмжээний алдагдал. Төсвийн алдагдал гэдэг бол нэргүй татвар юм.” гэлээ. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641341
0 эможи

keyboard_arrow_up