Д.Тогтохсүрэн: Халамжийг зорилтот бүлэгт л өгөх ёстой, бусад нь хөдөлмөр хийж амьдарна
2022 оны 10 сарын 05
2023 оны төсвийн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ирэх оны төсөв хүндхэн байна. Ковидын нөхцөл байдал болон дайн үүнд нөлөөлж байна.
Халамжийг зорилтот бүлэгтээ л өгөх ёстой. Бусад нь хөдөлмөр хийж л амьдарна. Хөдөлмөр хийж амьдарна гэдгийг монголчууд үндсэн философио болгож явах ёстой юм. Хөдөлмөр хийх орчинг бүрдүүлэхэд анхаарах ёстой. Бизнес эрхлэгчид ажил хийх хүн олдохгүй байгаа талаар л ярьж байна. Энэ бол нэг талаасаа халамжтай холбоотой. Нөгөө талаасаа, иргэдийн сэтгэл зүйг өөрчлөх ёстой. Ингэхгүйгээр монгол хөгжихгүй."хэмээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641079
0 эможи
Ха Ха Ха
2022-10-05 11:13
Бизнес эрхлэгчид чинь хүний хөдөлмөр шулах, зарц боол хэмээн дорд үзэх цалин мөнгөө өгөхгүй хулхидах, өөрийн ах дүү, найз нөхдөө "шахааны хүмүүс" болгоод хуурч мэхлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг. Улсын үйлдвэртэй болох хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс