АЗХ: Х.Баттулга нарын хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандаж, СУУЛТ зарлаж байна
Ардчилсан Залуучуудын Холбооноос Х.Баттулга нарын хүмүүсийг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлж, суулт зарлаж байгаа тухайгаа мэдээллээ.
АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд "Монгол Улсад сөрөг хүчин байхгүй болсон. Үүнээс үүдэн давхар дээлээ өмсдөг, ҮХ-д гар хүрдэг зэрэг олон асуудлууд бий болсон. Сөрөг хүчнийг нухчин дарснаас үүдэн АН-д өнөөдөр бүтэн нэртэй гишүүн байхгүй болсон.
Мөн АН-ын тамганы маргаан дээр хоёр тал болсон хүмүүстэй холбогдуулж, гэмт хэргийн асуудал яригддаг. Энэ үнэн, худал нь мэдэгддэггүй.
Өнөөдөр АЗХ-ны гишүүд бид хоёр асуудал дээр АТГ болон Нийслэлийн Прокурорын газарт хандаж байгаа.
Х.Баттулгатай холбоотой асуудлууд хууль шүүхийн шатан дээр хэрхэн явж байгаа юм бэ. Энэ дээр хуулийн байгууллагууд үүн дээр хариу өгөөч ээ. Өнөөдөр бид ардчилал гэдэг бол аль нэг намын хувьчилж авсан зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тиймээс бид АТГ-ын өмнө суулт хийх гэж байгаа юм." гэв.