ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нэг үйлчилгээний барилга, хоёр оффис, 174 сая төгрөгийн хадгаламжтай

2022 оны 9 сарын 01

Энэ цаг үед дэлхий нийтийг цар тахал, эдийн засгийн хямрал хамраад буй. Гэтэл манай улс засгийн хямралд орж, сандал суудлын төлөө улайран тэмцсээр байна. 

Arslan.mn

Засгийн томилгоо цэгцрэхэд араас нь агентлагийн дарга нарын шил шилээ дарсан томилгоонууд ирэх аравдугаар сар дуустал үргэлжлэх нь. Тухайлбал, Эрдэнэт ТӨҮГ-ын даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг очино хэмээн эртнээс яригдаж, бичигдэж байв. Гэтэл энэ долоо хоногийн ээлжит засгийн хуралдаанаар ТӨҮГ-ын даргаар Уул уурхайн сайд асан Ц.Ёндонг томилох шийдвэр гарсан. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл одооны албан тушаалдаа сэтгэл дундуур байгаа бөгөөд буйраа сэлгэхээр МАН-ын удирдлагуудтайгаа тохииролцож буй сурагтай. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн хувьд өмнө нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсон. 

Б.Цэнгэл 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууц болон нэг хаус, нэг үйлчилгээний барилга, хоёр оффисын барилга, 190 сая төгрөгийн урлаг, түүхийн үнэт эдлэлтэй. Мөн тэрээр 174 сая төгрөгийн хадгаламжтай, 201 сая төгрөгийн авлагатай, дөрвөн компани эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639938
0 эможи

Зочин
2022-09-01 11:38
Идэх шунал нь ихэдсэн албан тушаал нэмээд улам л идэх сонирхолтой авилгач шүү дээ. Одоо болиочээ
keyboard_arrow_up