Ц.Нямдорж улс төрөөс “ЯВААГҮЙ“

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Ц.Нямдорж Засгийн газрын гал тогоог хоёр жил бариад буув. Түүний оронд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан очиж буй. 

Харин ажлаа өгсөн Ц.Нямдорж улс төрөөс түр завсарлага авсан бололтой. Түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргаар очно гэх яриа, таамаг байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. 

Өчигдөр ажлаа өгсөн Ц.Нямдоржоос сэтгүүлчид "Тэтгэвэртээ гарч байна уу эсвэл өөр албан тушаалд очих уу" гэсэн асуултад хариулт өгөөгүй бөгөөд дараагийн алба тушаалд очих талаар мэдээллийг ч үгүйсгэсэнгүй. Тэрээр, “Миний хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа өгч байгаад баяртай байна. Би улс төрд ороод 41 жил болж байна. Нам, УИХ, Засгийн газрын түвшинд удаан ажилласан цорын ганц хүн нь бий. Залуучууд ажлаа сайн хийнэ гэж найдаад амжилт хүсээд явж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ямартай ч Ц.Нямдорж улс төрөөс яваагүй, түр завсарлага л авсан нь тодорхой бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639879
0 эможи

Од
2022-09-01 11:43
Цэцэд очих хэрэгтэй
Зочин
2022-08-31 09:08
Сайн муу хэлүүлдэг ч хийсэн юмтай хүн , энэ хүнийг ажилын баялаг туршлагаас залуучууд суралцвал майн. Үнэндээ энэ Нямдорж улс төрийн хүрээнийхэнд хатуу самар учираас олон дайсантай байсан олон луйварчидийн дураараа аашилах гэсэн оролдлогыг нь тасалсан гавьяатай хүн. Ийм хүн УИХ д доор хаяж 5_10 байдаг бол энэ тэнэгүүдийн ааш араншин, хууль бус үйл ажиллагааг таслана даа
keyboard_arrow_up