Америк дахь нууц уулзалтаар ЮУ ЯРЬСАН БЭ?!

2022 оны 8 сарын 26

Arslan.mn

Америкт “амьдарч” байгаа Ч.Сайханбилэг дээр Ц.Элбэгдорж, С.Баярцогт хоёр очиж уулзжээ. Энэ тухай өмнө нь мэдээлсэн. Харин нийтэд ил болгохыг хүсээгүй тэр уулзалтаар юу ярьсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэгвэл уг уулзалт энэ сарын 18-ны өдөр болжээ. Журмын нөхдийнх нь яриа хөөрөөнөөс дуулгахад, “...Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гурвын Америкт болсон нууц уулзалтаар АН-ын талаар голлож ярьсан” гэж байна.

Тухайлбал, АН-ын даргад С.Баярцогтыг зүтгүүлэх, улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох талаар ярьжээ. Мөн “...“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан нь буруу, буцаах хэрэгтэй” гээд үүнтэй холбоотойгоор зарим “ажлын зураг”-ийг гаргасан тухай эх сурвалжууд хэлж байна.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639695
2 эможи

Монголын төлөө
2022-08-26 15:14
3 урвагч хулгайчыг авчирч цаазаар авах ёстой
keyboard_arrow_up