ХӨШИГНИЙ АРД : Х.Нямбаатар ЗГХЭГ-ын даргаар томилогдоно
2022 оны 8 сарын 25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гал маналцдаг, гол ачааг нь үүрдэг сайдуудын нэг бол яах аргагүй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар. Өнөөдрийг хүртэл сайнаар ч, саараар ч хэлүүлсээр ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд тэрээр энэ засгийн хамаг галтай асуудлыг өөр дээр даан хариуцсан нь үнэн.
Тэгвэл энэ удаагийн Засагт Х.Нямбаатар ЗГХЭГ-ын даргаар томилогдохоор болж байгаа аж. Тэрээр мөн л Л.Оюун-Эрдэнийн гал тогоог барихаар болж байгаа юм.
Шинээр томилогдох давхар дээлтэй сайдуудын хувьд Х.Нямбаатар шиг юм юмыг амжуулж ажилладаг бол ард иргэд ингэтлээ бухимдахгүй. Харамсалтай нь сайнаасаа суур нэрд холбогдсон горилогчид их сонсогдож буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
639692
2 эможи
Иргэн
2022-08-25 19:56
Болж байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс