Ч.Өнөрбаяр: Манай улсад сайд цөөдөөгүй. Хотын дарга сайд болох мөрөөдлөө орхин ажлаа хий

2022 оны 8 сарын 25

Arslan.mn

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:  Манай  улс хуульгүй болсныг баталсан үйл явдал өчигдөр боллоо. Эрх баригчид Үндсэн хууль дээгүүр алхлаа.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоол эмх замбараагүй байдал үүсгэнэ. Яагаад заавал УИХ-ын гишүүн сэтэртэй хүнийг сайд болох гээд байна вэ? УИХ хууль тогтоогоод байна уу Засгийн газар хууль батлаад байна уу гэх асуудал үүссэн. Иймд Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын үүргийг хавсран гүйцэтгэнэ гэж хуульд оруулсан. Манай улсад сайд цөөдөөгүй. Хотын даргыг сайд болгох шаардлагагүй. 

Бүлгийн нийт гишүүд оролцсон хурлыг л хүчинтэйд тооцохоос биш зургаан гишүүн оролцсон гээд гарын үсэгтэй протокол хүргүүлж байхад тэрийг яагаад нийт гишүүн гэж үзэж буй гэдгийг Г.Занданшатар даргаас асуумаар санагдаад байгаа юм. Эрх баригчид ийм байдлаар АН-ын , АН-аар, Монгол Улсын хууль дээдлэх зарчмаар тоглож буй нь харагдаж байна. Г.Занданшатар даргаа таны өмнөөс би нүүр улайлаа. Яаж хууль зөрчиж гаргаж ирсэн тоглоомын бүлгийн даргад амжилт хүсээд, Үндсэн хуулийг дээдэлж сайн ажиллаарай гээд захиж чадаж байна аа. УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөөд, огцрох болсон.

Манай намд иргэд, бизнес эрхлэгчдээс авлигатай холбоотой гомдол их ирдэг. Авлига МАН дотор бий.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639668
0 эможи

keyboard_arrow_up