МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайд нарынхаа тоог тохирохоор болжээ

2022 оны 8 сарын 22

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд оролцож, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Харин одоо УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж МАН-ын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүдийнхээ байр суурийг сонсож байна.

Тэгвэл үүнийн дараа МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.22/ үдээс хойш хуралдаж, Засгийн газрын сайд нарынхаа бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, хэн хэнийг сайдаар томилохоо тохирно гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639565
1 эможи

keyboard_arrow_up