ШУУРХАЙ: МоАХ-ны байранд НЭГЖЛЭГ хийж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж эхэлжээ

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гурван долоо хоногийн өмнө УИХ-д гаргасан. УИХ хоёр долоо хоногийн өмнө “...Түгдэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий прокурорыг “...Саналаа дахин оруулах гэж байна” гэсэн мэдээлэл байв. Гэвч хүргүүлсэнгүй. Харин тэрбээр УИХ-ын гишүүдийн асуудлаар өөр шийдэлд хүрсэн байна. УИХ-д санал хүргүүлэхгүй юм байна.

Харин гишүүдийн холбогдоод байгаа хэргийг шууд шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой 19 аж ахуйн нэгж, 80 гаруй холбогдогчтой томоохон хэрэгт прокурор дүгнэлт бичиж байгаа юм байна. Эдгээр 80 гаруй холбогдогч дунд өмнө түдгэлзүүлэх саналд нэр дурдагдсан дөрвөн гишүүн багтжээ. Тэдэн дээр Х.Баттулга нэмэгдсэн байна. Түүнийг Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан шалгаж байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан /2022.5.13/ гарагт уг зээлтэй холбоотойгоор АТГ-ын  мөрдөгчид МоАХ-ны байранд үзлэг, нэгжлэг явуулсан байна. Энэхүү “багц” хэргийг ойрын үед Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх бололтой.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637000
4 эможи

irgen
2022-05-16 21:40
yg zuv mash sain shalgah heregtei.
Зочин
2022-05-16 20:28
Шалгах нь зөв байхаа 17 чингэлэг спиртыг ус болгодог илбэтэй
Zochin
2022-05-16 20:25
Xarinch udii bltl tsag xojsn bga jonxuu.
Зочин
2022-05-16 15:35
Гүтгэлэг
Зочин
2022-05-16 13:48
Энэ нөхөр ч амь тавих гээд хэцүүхэн л
keyboard_arrow_up