УДШ бүртгэлийн мэдээллээ шинэчилж, С.Эрдэнэ АН-ын дарга биш гэж нотолсон гэв үү?
2021 он гармагц УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс үүдэн, намын дүрмийнхээ дагуу огцорч, УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамгаа хүлээлгэн өгч С.Эрдэнэ АН-ын даргаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тус намынхан хоёр тусдаа АН-ын даргын сунгаа явуулж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэх хоёр даргатай болсон ч Дээд Шүүх хэнийг нь ч бүртгээгүй.
Улмаар нэг жилийн дараа буюу одоогоос сарын өмнө АН-ын Дотоод Сонгуулийн Хороо АН-ын даргын сунгааг дахин зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувь 13 мянган хүний санал авч, сонгогдсон билээ. Энэ үетэй зэрэгцэн Улсын Дээд Шүүх С.Эрдэнэ нарын АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч, бүртгэсэн.
Гэвч Улсын Дээд Шүүх АН-ын бүртгэлийн тухай мэдээллээ шинэчилсэн бөгөөд уг бүртгэлээс үзэхэд С.Эрдэнэ намын даргаас огцорсон, одоогоор АН албан ёсны даргагүй байгаа гэжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.