Э.Бат-Үүл: Одоо бол залуучууд өөрчлөлт хийнэ. Х.Баттулга бид хоёр чадахгүй
Ардчилсан намаас өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл " Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Тэрбээр шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна.
ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайрсан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайрсан. Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Түүний улс төрийн зорилго нь энэ. Тиймээс нийт АН-ын гишүүдэд хандаж, сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм. Одоо бол залуучууд өөрчлөлт хийнэ. Х.Баттулга бид хоёр чадахгүй" гэлээ.