Д.Ганбат: Эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байгаа асуудалд МАН хариуцлага хүлээх ёстой
2022 оны 4 сарын 14
Ардчилсан намаас өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барилаа. Одоо гоншгиноод байх зүйл байхгүй. АН-аас, ард түмний буруугаас болсон гэх юм байхгүй. Сүүлийн үед гадаад нөхцөл байдал, олон улсын хямралаас шалтгаалсан зүйлс байна гэж мэдэгддэг боллоо. Олон улсад хямарсан зүйл байхгүй. Геополитикийн асуудал байгаа. Хэдий ийм нөхцөлд ч гэлээ манай улс л эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байна. БНХАУ-ын харилцааг ашиглаж чадахгүй, эдийн засгаа сэргээж чадахгүй ганц улс бол манайх байгаа. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636071
0 эможи
Зочин
2022-04-14 18:47
Бидон савтайгаа хэрэлдэж зодолдоо, чамтай харьцах завтай хүн Монголд алга, бүгд та нарын буянаар ядуурсан.
Зочин
2022-04-14 13:48
АН-ын залуус ажилаа овоо хийгээд эхэлхээр хэл ам таталдаг шүү чи.Одоо та нар айж үхэх гэж байна уу.Хөтөлийг төр авчлаа ,төмөрлөгийн үйлдэрээ авах нь тодорхой.Элбэгдоржтонгуу ын булхай луйвар илчлэгдэх гээд амь нь тэмцэж аргаа бараад одоо бууны нохой муу битан Ганбаагаараа төррүү дайруулж эхэлж байна даа.ХБ-ны асуудлаас эхтэй маш ноцтой асуудлууд ил болж олон хулгайчууд айж сандарч эхэлж байх шиг байна.одоо ч муу битон Ганбаагаасаа эхлүүлээд бууны ноходоороо төрлүү дайруулах ажиллгаа эхэлж байна даа.Энэ тэнэг битон ойлгосон зүйл түй ч байхгүй эздийнхээ үгээр хөөрөө шаасан уу.тэнэг хүүр шүү энэ битон.
иргэд олон түмэн,
2022-04-14 12:37
Эдийн засгаа хэвийн болгож чадаагүй байтлаа юм хийгээд хариуцлага хүлээдгүй нам гэдгийг мэднэ биздээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс