Ч.Өнөрбаяр: Х.Баттулга өөртэйгөө өрсөлдөөд 96.3 хувийн санал авна гэдэг бол инээдэм хэрэг

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ: 

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр “ Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа. Х.Баттулга ганцаараа өөрөө өөртэйгөө өрсөлдөөд 96.3 хувийн санал авна гэдэг бол инээдмийн хэрэг. Хойд Солонгос аль эсвэл социалист орнуудад л ийм сонгууль болдог." гэв.

Түүнчлэн "Тагнуулын Ерөнхий газраас манай намын нэр бүхий лидерүүдтэй холбоотой байж болзошгүй мэдээлэл хийсэн учраас бид байр сууриа илэрхийлэх ёстой гэж хэвлэлийн хурал хийж байна.

Тагнуулаас баривчилсан Б.Баасанцогт гэж нөхөр Монгол Улсын гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах гэж явсан улс төрчдийг шоронд хийх схемийг зурж, тухайн үед Монголын эрх барьж байсан хүмүүстэй холбогдсон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь ч ярьж байсан. Тэгэхээр тэр хүний гэрээс буу, шийдэм олдож байна гэдэг юу гэсэн үг вэ. Мэдээж Монгол төрийн тагнуулын байгууллага ийм хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй гэж бодож байна. Үүний цаана гаднын гар хөл, гаднын нөлөө байна гэж би харж байна. Монгол төрийг хүчгүйдүүлэх гэсэн, Монголыг Монголтой нь талцуулах гэсэн бодлого явж байна гэж харж байна.

 Хориод дийлэхгүй болохоор хөнөөх гэж байгаа юм байна. Тэгээд эрх баригч нам алчихлаа гэдэг зүйл явж магадгүй. Ингээд энэ орон зайд хэн нэгэн дарангуйлагч төрдөг” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635806
2 эможи

zochin
2022-04-07 18:09
cham shig shingen hooloitoi huuhen shig hasaa havirsan gomo bat.tulgiin oimsnoos ch dooguur shuu. chi bol iimerhuu zindaanii ijel huisten shuude
Zochin
2022-04-07 09:32
Buh gishuud chini Battulga demjij bna shuudee.......
Зочин
2022-04-07 08:24
Эвий дээ энэ нэг чорвойсон юмыг таньдаг мэддэг хүн бна уу.
Зочин
2022-04-06 22:57
Өнөрөө гэгч Өөртөйгөө өрсөлдөөд ч Өөдтэй санал авахгүй
Зочин
2022-04-06 22:49
Та нарын албан тушаа болон төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл чинь буруу болхоор чинь энэ АН жирийн гишүүд чинь нэг нүдээрээ харахгүй байгааг мэдрээч бөгс долоогч нараа
зочин
2022-04-06 22:45
Та нарын хэн гэдэг ямар ч чацага Х.Баттулгатай эн зэрэгцэх санал энэ яваа насандаа авч чадахгүй за
keyboard_arrow_up