АН-ын ДАРГЫН СУНГАА: Х.Баттулга & Ж.Батсуур

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Ардчилсан нам шинэ даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд хийхээр болсноо зарласан.  АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж буй Х.Баттулга, Ж.Батсуурь нар нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа. 

АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж буй Х.Баттулга “Би одоо 21 аймгаараа явна. Ардчилсан намын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ парламентад сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Тийм учраас Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх эсэхийг тогтооно. Тиймээс би энэ даргын сунгааг Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж бодож өөрийгөө сойж байна." гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Өнгөрсөн 32 жилийн түүхэнд АН ялж байгаагүй, олонх болж байгаагүй. Харин олуулаа л болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд энэ намыг олонх болгож, ялдаг байлгахын төлөө ажиллана. Хүмүүс их хуралд олон суудал авч, энэ хэрээр ард түмний асуудлыг шийдэх итгэл үнэмшилтэй байна” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635371
2 эможи

Зочин
2022-03-16 13:57
Ах дүү хоёр өрсөлдөх гэж нэг нь нэрээ татах байлгүй
keyboard_arrow_up