О.Цогтгэрэл Х.Баттулгыг бус Ж.Батсуурийг дэмжиж буйгаа илэрхийлжээ
АН-ын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшээд буй билээ. Тэгвэл одоогоос нэг жилийн өмнө болсон АН-ын даргын сунгаанд ялалт байгуулж байсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр: " “Аливаа бүхэн цагтай” гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг. Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.
Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна."гэжээ.