Х.Баттулга Ардчилсан намын “АВРАГЧ“-ийн дүрээр эргэн ирсэн үү

2022 оны 3 сарын 11

Arslan.mn

Хоёр талд хуваагдаад буй АН ээлж дараалан Их хурлаа хийж удирдлагуудаа шинэчилсээр байна. Хэдхэн хоногийн өмнө “С.Эрдэнийн АН” ээлжит бус Их хурлаа хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 7-нд “О.Цогтгэрэлийн АН” мөн Их хурлаа хийхээр товлоод байна.  Намын даргын сонгуульд өрсөлдөгчдийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дуусч, нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийг зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь улс төрийн хүрээнд шуугиан тариад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн намын даргад өрсөлдсөн хоёр дахь тохиолдол болж байна. Харин Х.Баттулгын хувьд намын даргын сонгуульд ялалт байгууллаа ч ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү биз ээ.

Тодруулбал, нам нь хоёр хуваагдсан, нам дотроо дайсан ихтэй, Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр ажилладаг, Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөөд нэг жил ч болоогүй байж намын даргад өрсөлдөж байгаа нь зохимжгүй гээд олон шалтгаан бий.

Нэгэн цагт намаа хагалган бутаргасан хэрэгт унаад байсан Х.Баттулга 180 мянга гаруй гишүүддээ “аврагч”-ийн дүрээр ийнхүү ирж буй бололтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
635232
5 эможи

Ардчилсан намын гишүүн
2022-03-11 14:22
Холуур зайлаа
keyboard_arrow_up