С.Эрдэнэ: Урвагч Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэндээ АН-ын гишүүдээс хүлцэл өчье
Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурал өчигдөр МҮЭСТО-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Би нэг зүйлийг маш тод томруун хэлье. АН-аас олон лидер төрж байсан. Гэхдээ Халтмаагийн Баттулга шиг улс орноо сүйрүүлсэн, АН-аас сүйрүүлсэн ийм лидер, удирдагч байгаагүй юм шүү.
Х.Баттулга бол бидний хувьд асар том алдаа байсан. Би тухайн үед намын дарга байсны хувьд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ урвагчийг нэр дэвшүүлсэн гэм буруугаа хүлээж байна. Та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. " гэв.
Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Сайд асан М.Энхсайхан, Шадар сайд асан Да.Ганболд нар оролцож, АН, улс орон, дэлхий дахинд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.









