М.Тулгат О.Цогтгэрэлийг өмөөрч, мэдэгдлээ намын дэмжигчид, нийгэм рүү чиглэсэн гэв

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

О.Цогтгэрэл даргатай АН-ынхан өчигдөр мэдэгдэл гаргасан. Тэрээр уг мэдэгдэлдээ "В.В.Путиныг Украинтай дайтаж буй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна" хэмээсэн нь цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулав.

Тэгвэл энэ асуудлаар  М.Тулгат О.Цогтгэрэл даргаа өмөөрчээ. Тэрбээр "Улс төрийн нам үзэл баримтлалдаа тулгуурлан цаг үеийн чухал асуудлууд дээр байр сууриа илэрхийлж, өөрийн үнэт зүйл, өнгө төрхөө тод харуулж байх нь зөв. Би хувьдаа агуулгыг нь дэмжиж байна. Энэ удаагийн мэдэгдэл мэдээж гадагш олон улсын тавцанд хүчтэй мэссэж болж чадахгүй. Харин гишүүд дэмжигчид, нийгэм рүү чиглэсэн дотоод ач холбогдолтой" гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
634925
3 эможи

Зочин
2022-03-02 00:52
Салтааныхаа бөөсийг түүж чадахгүй байж бас чалчих санаатай ёр нь АН эх орны эсрэг ажиллагаа явуулж байна шүү
keyboard_arrow_up