МАН: С.Бямбацогт, Г.Амартүвшин, А.Сүхбат, М.Билэгт нарын 8 гишүүнд албан тайлбар ирүүлэхийг ҮҮРЭГ БОЛГОЛОО

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МАН-ын дүрэм дээд шүүхэд ес хоногийн өмнө бүртгэгдсэн. Энэ дүрмийн дагуу улстөрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглан авлигын гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн болон эдэлж байгаа таван гишүүнийг МАН-аас хаслаа. Эдгээр нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, ХХААХҮ-ийн сайд асан Э.Батзориг нар.

Хэрэгт холбогдоод шийдэгдээгүй, шалгагдаж байгаа намын гишүүдийн асуудал бий. Гэмт хэрэгт холбогдсон намын гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ өөрсдөө ирүүлэх ёстой. Энэ 30 хоногийг өнөөдрөөс эхлэн тоолно. 

Мөн Хяналтын ерөнхий хорооноос уг зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийн тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэлээ. 

Хуулийн байгууллагууд хамтарч ажиллан лавлагааг цаг хугацаа алдалгүй гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Ажлын гурав хоногт багтаан албан тайлбар ирүүлэхийг найман гишүүнд үүрэг болголоо.

Тодруулбал,

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарт үүрэг болгосон. " гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
634662
7 эможи

ДД
2022-02-21 08:57
Солонгос хөөснөөс ч дампуурсан монгол үлгэр
DR UROLOGIST
2022-02-20 13:11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up