Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатар гишүүнтэй холбоо хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дууслаа
Увс аймгийн МАН-ын дарга нарын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Намайг хулгай хийсэн хөрөнгөө Өмнөговь аймагт нуусан мэтээр МАН-ынхан сүүлийн хэдэн хил гүтгэж байна.
Увс аймагт Шилэн дансны хуулийн хэрэгжилт байхгүй, Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль үйлчилдэггүй цорын ганц аймаг.
2012 онд аймгийн даргаар сонгогдохдоо өөрийн томилсон албан тушаалтнуудад хандан авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдох, ах дүү садангаа төрийн албанд авах тухайд хатуу анхааруулсан. 2016 онд ажлаа өгсөн. Өнөөдөр надтай холбож гүтгэлгийн шинж чанартай зүйлүүдийг системтэйгээр цацаж байна. Үнэхээр асуудал байгаа бол би АТГ-т одоо ч шалгуулахад бэлэн.
Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улсуудыг хамтдаа очоод шалгуулъя гэж байна. Би бэлэн байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа. Ямар ч бүтээн байгуулалтын цаана авлига, хээл хахууль явагдаж байдаг" гэлээ.