О.Баасанхүү: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг сайн дураараа шалгуулахыг хүсэж байна

2022 оны 2 сарын 17

Arslan.mn

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намаас нэг уриалга гаргаж байна. Тодруулбал, өмнөх хоёр ерөнхийлөгч буюу Х.Баттулга, Ц.Элбэгдоржийг хууль хяналтын байгууллагад сайн дураараа шалгуулахыг уриалж байна. Ц.Элбэгдорж АН-ын нэрээр хоёр удаа сонгогдсон ч албан тушаалаа өгснөөс хойш хэвлэлээр янз бүрийн мэдээлэлд холбогдох болсон. Улс төрийн хариуцлага үүрсэн албан тушаалтнууд сайн дураараа шалгуулах ёстой. Хөгжлийн банкны зэрэг янз бүрийн асуудлаар Х.Баттулгын талаар сүүлийн үед их ярьж байна.

Х.Баттулга Ардчилсан намтай ямар ч холбоогүй болсон. Яагаад гэвэл намаасаа гараад МАН-ын даргын зөвлөх буюу Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажил хийж байгаа. Тиймээс МАН-ынхан зөвлөхөө сайн дураараа шалгуулах ажлыг эрчимжүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634603
3 эможи

Зочин
2022-02-18 16:00
Зөв л яоьж байна Оюунэрдэнэ дарга өөрийнхөө зөвлөхийг эхлээд шалгуулөх нь маш зөв
Зочин
2022-02-18 07:26
Зөв л хэлсэн байна. Шалгаад зав бурууг нь тогтоох нь дээр
Зочин
2022-02-17 15:09
Энэ одоо хойноос ирээд хот минийх гэгчээр юу вэ? Энэ мэддэг болсон юм байхдаа
keyboard_arrow_up