Төрийн үйлчилгээний алба хаагчдыг төрд авч үлдэх чиглэлийг Засгийн газарт өгчээ

2021 оны 12 сарын 20

Монгол Улсын 2022 оны төсөвт төрийн үйлчилгээний албан хаагчдыг хувийн хэвшилд гэрээт ажилтан байдлаар үе шаттай шилжүүлж, төрийн алба хаагчдын орон тоо, цалингийн зардлыг хэмнэхээр тусгасан. Гэвч олон жил төрийн үйлчилгээний салбарын 50 гаруй ажилтан болон МҮЭ-ээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж, төрийн албаны цомхтголыг удирдах албан тушаалаас эхлэхийг шаардаж байгаа юм.

Arslan.mn

Тэгвэл эрх баригч МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, ирэх онд төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин, урамшууллыг 2021 оны түвшингээс бууруулахгүй байхаар санал нэгдсэн байна. Улмаар Засгийн газар лхагва гаригийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, орон нутгуудад чиглэл өгөхөөр болсон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр бүлгээс төрийн үйлчилгээний алба хаагчдыг гэрээт болгох асуудлыг дэмжээгүй. Хуучин хэвэнд нь оруул гэдэг чиглэлийг өгсөн байна.

Тиймээс нэмэгдэл хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хэвээр үргэлжлүүлэн олгох бөгөөд ирэх онд төрийн үйлчилгээний салбарын ажилчдын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг 2021 оны түвшингээс бууруулахгүй, төрийн албан хаагч хэвээр нь ажиллуулахад шаардлагатай төсвийн хөрөнгө байгаа гэсэн юм. Засгийн газрын түвшинд ковидын хуулиар энэ асуудлыг зохицуулах бүрэн боломжтой гэж харж байгаа аж. Тиймээс өнөөдөр бүлгээс энэ ондоо багтаж яаралтай арга хэмжээ ав гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
633420
28 эможи

Багш
2021-12-21 17:15
Угаасаа төрд байсан шдээ,юун авч үлдэх вэ,хуулиа уншдаггүйн гай
0
2021-12-21 16:08
дээд албан тушаалтануудаасаа эхлэ гэхээр болилоо ч гэх шиг тоглоом юмуу хаашаа юм...
Иргэн
2021-12-21 13:34
Авч үлдэхгүй хуулиа өөрсдөө гаргасан биз дээ тоглоод бгаарай нус минь
mongol
2021-12-21 09:37
zow torid vldehen zow ailiin shoowdor hvvhed bishde chi meregjilgvi muu gadaa garch hoolol gehde adil bna
Monkhbolor
2021-12-21 08:20
Дарга нар хэлсэн ярьсандаа үнэнч байвал сайн байна өнөөдөр ард иргэдээ л бодсон шийдвэр гаргах ёстой төрийн үйлчилгээний ажилчидыг гэрээт болговол бүгд босно
Aigerim Зейнел
2021-12-20 22:49
Төрөөс энэ талаар шинээр баримтлаж буй бодлого бол хамгийн зөв шийдвэр шүү,тухайлсан байгууллагуудын дарганцруудад авилга,хээл хахууль идүүлдэг орон тоо бол туслах ажилтаны ажлын байр,бүтээмжгүй,улсаар тэжээлгэсэн илүүц зардал гаргадаг,бодлогоо хэрэгжүүлээд явах хэрэгтэй,улааныг харж урваж,шарыг харж шарвахгүйгээр шууд хэрэгжүүлэх шаардлагатай,"бослого гаргана"хэмээн айлган сүрдүүлгэд өртөхгүйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй,"no naadam"шиг айлган сүрдүүлгээр наадмаа больсон гашуун түүхээ давтахгүй шаардлагагүй
Яаж амьдар гэж байгаа юм бол тэр иргэдийг
2021-12-20 16:48
Хаданд гарсан нянгар царайлчихаад
keyboard_arrow_up