Л.Эрхэмбаяр: Ч.Сайханбилэг ээ, амьд мэнд байгаагаа их юм гэж бод!

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

АН-ын ЕНБДарга асан Л.Эрхэмбаяр байр өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж сууриа илэрхийлжээ.

Тэрбээр ""Ч.Сайханбилэг ээ‼️

Битгий ард түмнийг тэнэг,  юу ч ойлгодоггүй гэж доромжлоо. Аятайхан бай хүүхээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл нууцаар Дубайд очсон. Чи "Рио" тансаг зардлаар ашгаа авсаныг нь хүлээн зөвшөөрсөн, "Рио"-гоос өндөр хүүтэй мөнгө Оюутолгойд зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялгаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдсан, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн мэдэх асуудал биш, УИХ-ын эрхийн асуудал байсан, та нар хулгайгаар явсан.
 
Монгол Улсыг 2053 он хүртэл өрийн дарамтанд оруулсан  гэрээ биш хууль бус “төлөвлөгөө”гэгчийг хийж ирсэн. Дубай бол УИХ-д танилцуулаагүй, цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйврын “төлөвлөгөө”.  Аль өнгөрсөн зууны Эрдэнэттэй жиших нь маш оновчгүй зүйрлэл байна. 

Дуугүй байхаар номхон тэмээ ноолоход амар гэгчээр ард түмнийг битгий доромжлоод усан тэнэг, юу ч ойлгодоггүй мал гээд бай. Чи олон юм яривал олон түмний уур бухимдлыг улам ихээр хүргэнэ гэдгийг нэгэн цагт намын журмын нөхөр явсны хувьд зөвлөе. Энэ их олон түмний уур хилэнгийн үед амьд мэнд байгаагаа их юм гэж бод. Ард түмэн харин ч та нарын үйлдлийг ойлгох гэж хугацаа орлоо, тэвчлээ, тэслээ. Одоо тэвчээр алдагдаж удахгүй сэрнэ. Жич: Улс орноо худалдчихаад байхад тэднийг өмөөрөөд байгаа хүмүүс ичиж амьдраарай. Жаахан хусам долоосон болоод тэгдэг биз." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632340
13 эможи

Зочин
2021-11-07 23:22
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Зочин
2021-11-02 18:39
Паах шууд ална шүү гж сүрдүүлдэг болж хулгайч нар ккк
Зочин
2021-11-02 18:34
Сүүлийн үед буянжагаа, гүн далай гэсэн шизо өвгөчүүл Хүрэлсүхийг шол шол хийтэл долоож байгаа. Элдэв юмаа шалгуулах гүй өнгөрнө гэж тэгдэг бололтой. Хөгшин хүн янхан байх чинь муухай хог байна. Одоо энэ бас нэг дурак нэмэгдлээ.
Зочин
2021-11-01 22:40
Дэлгүүрийг нь улс авлдаа
ҮНЭН2
2021-11-01 13:08
Гүндалай тэгэж байгаад үнэнийг хэлэх юм 2021-11-01 13:07 Сайхабалаг саяхан гуйлагчин юу ч үгүй ац байсан. Одоо эхнэр нь 28000 долларын булган шуба өмсдөг гэнэ. Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүртэй гэнэ. Шангрилад үнэтэй брэндийн дэлгүүртэй гэнэ. Хүүхнүүдийн хумс засаж ийм баян болох уу даа ?? Шаана биз айн муу новш нууд.
keyboard_arrow_up