Л.Гүндалай: Ч.Сайханбилэг ээ, чи хээл хахууль, авлигалаар баяжсан хүн шүү дээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл түүний уг мэдэгдэлтэй холбогдуулан АН-ын гишүүн Л.Гүндалай байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг үе үехэн АНУ-аас мэдэгдэл хийдэг болоод удаж байна. Саяхан Ч.Сайханбилэг өөрийгөө өмөөрч, үе үеийн Засгийн газрууд урагшаагаа л харж ажиллана шүү, арагшаагаа харж болохгүй, алдаа дутагдал ярьж болохгүй гэсэн ухааны юм ярьж өөрийгөө өмөөрсөн байна лээ. Ч.Сайханбилэг ээ, би чиний алдаа дутагдлыг зах зухаас нь хэлэдэ өгье. Чи олон буруу зүйл хийсэн. Чи бол зүгээр л нэг комосмолын сэтгүүлч.
Чи нийгэм, эдийн засаг, улс төр мэдэхгүй. Чи зүгээр л утсан хүүхэлдэй байсан. Өөрийнхөө хөлс, хүчээр мөнгө олоогүй. Ийм хүмүүс хэдийдээ ийм тасархай баян болчихдог юм. Чиний хажууд мань мэт нь 30-40 жилийн өмнөөс алдаа дутагдалтай ч гэсэн өөрийн хөдөлмөрөөр мөнгөө олсон юм шүү. Чи үзэгний үзүүр, хээл хахууль, авлигалаар баяжсан хүн шүү дээ.
Монгол улсыг хохироогоод, монголын ард түмнийг Оюутолгойгоос салгаж хаячихаад явсан. Нэгдүгээрт, Оюутолгойн Дубайн гэрээг хийхдээ зугатааж очиж хийсэн. Чи Дубай гэх газар гэнэтхэн очоод УИХ, ЗГ-аа ч оруулахгүйгээр гэрээнд дураараа гарын үсэг зурж, Монголын ард түмнийг хохироосон. Чи үүнийг ил тод, УИХ-аар өөрөө ярьж хэлээд явсан бол хүн ойлгох байсан. Чи хулгайн аргаар гэрээг хийсэн.
Дубайн гэрээгээр наад зах нь, ил уурхайнхаа асуудлыг шийдвэрлээгүй байхад, 1.8 тэрбум төгрөгийн маргаан үүссэн байхад далд уурхайн гэрээг хийсэн. Ил уурхайн ажлыг тооцоо, төлбөрийг дуусгалгүй хийж, 1.8 тэрбум төгрөгөөр хохироосон. Чи үнэт металийн амнатын төлбөр төлдөггүй гэрээ хийсэн. Өнөөдөр манай улс жил бүр тэрбум доллар алдаж байгаа. Чи битгий өөрийгөө хаацайл. Чи Монголдоо ир.
Чиний Дубайн гэрээний булхай, луйвар, Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан энэ мэт луйвар чинь хангалттай. Чи Монголд ирж ЖАНГАА хүрт" гэлээ.