Ц.Туваан: Намайг хөөсөн талд би бүртгэлгүй, байхгүй хүнийг хэдэн ч удаа хөөдөг юм

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс чөлөөлсөн” гэж мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хасч, дөрвөн жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваан  “Чуулган дээр байж байгаад хэвлэлээс мэдээлэл авлаа. Гайхаад л байж байна. Хөөлөө, хөөлөө гээд одоо хэд ч хөөгдчихөв. Би бол намдаа байгаа. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631846
4 эможи

Зочин
2021-10-15 09:25
С.Эрдэнэ тийм муу хүн юмуу Харин ч АН-ын Автор байх шүү
bn
2021-10-14 20:46
С.Эрдэнэ Тулгат нар энэ намыг самарч дуусаагүй юм байхдаа .хогиын гарууд тэр нөхөн сонгуульд дэвшүүлсэн хүнийг нь хар нэр нь шал нь доогуур орсон хүнийг дэвшүүлж шившиг болж байна даа өмхий гахай япон авгайт нар хоноцын сэтгэлтнүүд шүү
иргэн
2021-10-14 16:05
Нэгдэлээ гээд байгаагүй билүү шившиглэж дуусахгүй булайнууд юи даа
keyboard_arrow_up