Ч.НОМИН : Намын гишүүн болж суралцаж л байна

2021 оны 9 сарын 19

Хэдхэн хоногийн өмнө Соёлын сайд Ч.Номин “Ард” санхүүгийн нэгдэлийн ТУЗ-ийн дарга Х.Ганхуягийн лайваар орсон бичлэг цахим орчинд цацагдсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулжээ.

Arslan.mn

Тэрээр бичлэгийн үеэр “Одоо намын гишүүн болж суралцаж байна. Бизнесийг бодвол маш олон даргатай байдаг юм байна. Ерөнхий сайдаас гадна УИХ-ын гишүүд, намын шат шатны удирдлагууд гээд.

Төр засаг бодлого гаргадаг. Иргэд харин төр засгийнхаа бодлогыг ойлгох гэж хичээх хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээ нь Ковид-19 халдварын үед төрөөс иргэддээ QR кодыг нь бэлдэж өгөөд, PCR шинжилгээг нь ч бэлдэж өгөөд, вакциныг нь хүртэл бэлдэж өгөөд л байгаа” хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа аж.

Соёлын сайд Ч.Номингийн хувьд Цар тахлын үед эдийн засаг сайнгүй хаа хаанаа чармайж байгаа цаг үед зөвхөн одон медаль, тэмдэгт нэг тэрбум төгрөг зарцуулсан хэмээн шүүмжлэл дагуулж байсан билээ. Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг төсөвлөж, хөшөө дурсгал сэргээхэд 250 сая гэх мэтчилэн төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн туйлж буй талаар баримтууд цацагдаж байсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631074
0 эможи

Зочин
2021-10-02 21:57
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зочин
2021-09-20 16:23
Баруун зүүнээ мэддэг болдоо хөөрхий
irgen
2021-09-20 11:56
yaana tor zasag n bgaa bdal iimerhuu
Зочин
2021-09-19 19:20
Uher pyazda shig Mongolchuudad yamar taalagdah yum bh bish
Зочин
2021-09-19 13:34
Бас л хэцүү л ярьж дээ
энэг царай муутай матармаа
2021-09-19 12:58
муухай дуутай
keyboard_arrow_up