МАН Хэнтийд Н.Энхбаатарыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Хэнтий аймаг, Сонгино Хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 2021 оны 10-р сарын 10-нд явагдахаар товлогдсон.

Уг нөхөн сонгуулиудад оролцохоо улс төрийн 9 нам, нэг эвсэл илэрхийлж, СЕХ-д бүртгүүлэх үйл явц үргэлжилж байна.

Хэрэв Сонгуулийн Ерөнхий Хороо тэдний хүсэлтийг хүлээн авбал Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Үнэн ба Зөв нам, ШИНЭ нам, Дэлхийн Монголчууд нам, Гэр Хороолол хөгжлийн нам, ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн электорат" эвсэл, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард Түмний Олонхийн Засаглал Нам, Иргэний Зориг Ногоон намууд УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох боломжтой болно.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нөхөн сонгуулиудад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуулт МАН, АН-д өрнөж байна.

Эрх баригч МАН-ын хувьд хамгийн олон горилогчтой нь тодорхой. Тодруулбал МАН-ын Даргын зөвлөх, өмгөөлөгч Л.Батжав, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Н.Энхбаатар, Соёлын Дэд Сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямба, Хэнтий аймгийн МАХН-ынТүмтийн Дарга асан, МАН-ын Бага Хурлын гишүүн С.Ононбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Энхбаярын Батшугар нарын нэрс МАН-ын удирдлагуудын түвшинд яригдсан юм байна. Улмаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гэнэтийн өөрчлөлт гарчихгүй л бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, зөвлөхийн ажил хийж байгаад "МИАТ" ТӨК-д дэд захирлаар хэсэгхэн ажиллан, улмаар МАН-ын төв аппаратад шилжсэн Н.Энхбаатарыг Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр үндсэндээ санал нэгдсэн тухай эх сурвалж өгүүлж буй юм.

Н.Энхбаатар нь МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаанаар МАН-ын Нарийн Бичгийн Даргаар томилогдох хүртлээ Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан аж.

МАН-ын Удирдах Зөвлөлийн зарим гишүүд, Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг хүндэтгэн, ээжийнхээ төрсөн нутагт нэр дэвших сонирхол байгаа эсэхийг саналыг нь сонсох, тандахын завсар  асуужээ.

Гэвч Н.Энхбаяр УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд харин Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төсөл дээр сууж ажиллах л хүсэл байгаа гэж хариулсан байна.

Тэгвэл Ардчилсан Нам Хэнтийд хэнийг нэр дэвшүүлэх вэ?

О.Цогтгэрэл даргатай гэх АН нь Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлнэ гэх авч тэднийг СЕХ бүртгэхгүй байх магадлал өндөр байгаа.

Харин С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга асан Ц.Баатархүү нарын нэгийг УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх аж. Мөн хэрэв АН өөрийг нь нэр дэвшүүлэхгүй бол Э.Бат-Үүл өөрийн туслах, зөвлөхүүдийн удирддаг Гэр Хороолол Хөгжлийн Намаасаа уг сонгуульд нэр дэвшинэ гэх хувилбар бий, иймээс ч Гэр Хороолол Хөгжлийн Нам Хэнтийд болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн гэх яриа тус намынхны дунд гарчээ. Гэвч үнэндээ энэ үйлдэл нь надад боломж олгохгүй бол би Гэр Хороолол Хөгжлийн Намаасаа нэр дэвшиж, АН-ын саналыг хуваана шүү гэсэн түүний шантааж болов уу? гэх тайлбар илүү магадлалтай юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид уг УИХ-ын нөхөн сонгуульд оролцох сонирхол бий гэх авч тэрээр эцсийн шийдвэрээ гаргаагүй болохыг эх сурвалж өгүүлж байна.

 

Э.Мягмар

Эх сурвалж: SONIN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629679
0 эможи

зочин
2021-08-19 16:59
Энэ луйварт гаршсан нөхөр унана даа. унана.Гарамгай баатарт АН-д найртавьж байгаа л гэсэн үг.
УОО
2021-08-12 08:39
za estoi hunii tsunh barigch ner debshih geed noirgui ybna da yana da ene mongol oron ooriin tolgoigui baahan nusan taglaanuud ene uls tord orj baidag bid nar mon azgui ulsuud um da basal hulgai hiih gej orj baigaa baih da
keyboard_arrow_up