СУРАГ АЖИГ : Л.Оюун-Эрдэнийг НАМЫН ДАРГЫН үүрэг гүйцэтгэгчээр тавина
Монгол Ардын Нам залуу үедээ итгэл үзүүлэн Л.Оюун-Эрдэнийг ногоон гэрлээр Ерөнхий сайдаар томилсон. Гэвч Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа зангарагатай удирдаж чадаагүй өдийг хүрлээ. Зам тээврийн сайдаараа хилийн боомт дээр гацсан ачаа барааг нь зохицуулах ажлыг хийлгэж чадсангүй, Соёлын сайдаараа мөнгө угаах ажлыг нь зогсоож чадсангүй, Улсын онцгой комиссоороо ковидтой дорвитой тэмцэхэд нь ташуурдаж чадсангүй нь түүний гол алдаа. Монгол хүний амь нас нэгдүгээрт гэдгийг Засгийн газар даанч ойлгосонгүй. Өндөр хүлээлтэнд хүрээгүй залуу Ерөнхий сайд энэ долоо хоногт МАН-ын даргын албыг хүлээн авна.
Гэвч энэ удаа МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг томилох сураг гарчээ. Энэ томилгооны цаана би идэхгүй бол чи идэхгүй гэсэн дүрмийн дагуу С.Батболд, Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын тоглолт, найруулга явж буй аж. Залуу үедээ бүрэн итгэж, бүтэн ачааг нь үүрүүлдэггүй МАН-ын архагуудын ээлжит тоглолт энэ мэт өрнөх аж.
Ямартай ч иргэд Ерөнхий сайдаасаа дорвитой сайн үр дүнг хүлээсэн хэвээр ...