Н.Алтанхуяг VS Ч.Ганхуяг: “Ард койн“ хууль бус үйлдэл МӨН, БИШ
"Ард койн" бол хууль бус үйлдэл хийсэн
УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Мөрийтэй тоглоом орчин үед нэр нь их гоё гоё болсон. "Ард койн" бол хууль бус үйлдэл хийсэн шүү дээ. Үйлдвэрлэе, босгоё гэхийн оронд дандаа хөнгөн хялбар, ажил хийхгүйгээр мөнгө өсгөдөг үржүүлдэг сэтгэл зүйд уриалан дууддаг ямар гээчийн улс болж байгаа юм бэ?" гэсэн билээ.
Тэгвэл үүнд Ард санхүү нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нь хариу мэдэгдэл хийжээ.
Н.Алтанхуяг аа манай залуучуудаас уучлалт гуйгаарай. Чамайг харахаас ой гутаж байна
Тэрбээр "Залуучууд бол Н.Алтанхуягийг сайн мэдэхгүй байх. Саяхан Ерөнхийлөгчид нэр дэвшиж,талбайд өлсгөлөн зарлаад АН-ын НБДарга Өнөрбаяр гэх залууг дүүжилж алах ёстой гэсэн мэдэгдлээр алдаршсан ах хүү байдаг. Миний санахаар бол энэ хүн насаараа Монголыг удирдсан. Хийж үзээгүй сайд, дарга гэж байхгүй. Бүх Засгийн газарт орж ажиллаж байсан хүн. Алиа хошин нөхөр байгаа. Харин энэ нөхөр "Ард коин"-ыг хууль бус үйлдэл хийсэн гэж ярьж байна. Ард коин бол өөрөө үйлдэл хийдэггүй юм. Та намайг болон олон мянган залуучуудыг хууль бус үйлдэл хийсэн гэж байна. Уучлаарай би танд ингэж нээлттэй хариу өгөх өдөр ирдэг байж. Бид Монголбанкаас тусгай зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаандаа гэхэд 40 гаруй тусгай зөвшөөрөлтэй." гэсэн юм.