МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд товлогджээ

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Монгол ардын намын Бага хурал энэ сарын 25-нд товлогдсон байна.

Хуулийн дагуу төрийн тэргүүн аль нэг намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх тангараг өргөхөөсөө өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлага үүсээд буй.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 25-ны 11:40 цагт товлосон. Тэгэхээр МАН-ын Бага хурал тангарах өргөх ёслолоос өмнө болох нь.

Харин намын дараагийн даргыг уг хурлаар сонгохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг мэдээллийг зарим эх сурвалж өгөөд буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628053
0 эможи

keyboard_arrow_up