У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэлийг чөмгөө дундартал зүтгэж хариулах болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн мэдээг нэгтгэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссантай холбоотойгоор Монгол Ардын Намаас мэдээлэл хийж байна.
У.Хүрэлсүх "Манай иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал хураалтын дүнг бидэнтэй авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нартаа улстөрийн ажилд амжилт хүсье. Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ.