Нэр дэвшигчдийн МЭТГЭЛЦЭЭН цуцлагдлаа
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчид МҮОНРТээр халз мэтгэлцэх байсан боловч цуцлагдсан талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар яг одоо МҮОНРТВ-ээс мэдээлэл хийх гэж байна.
МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар: Мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэтгэлцээнийг Үндэсний ТВ-ээр шууд дамжуулна. Радиогоор шууд дамжуулна. MNB World сувгаар англи орчуулгатай хүргэнэ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулна.
Хэлэлцүүлэг 4 дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр болсон. Намуудад үндсэн дэгээ танилцуулсан. Намууд хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн.
Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан.
Эмнэлэг рүү нь албан бичиг явуулсан. Мэтгэлцэхгүй гэж байр суурь илэрхийлсэн нам байхгүй. КОВИД-19-ийн улаан бүс рүү гаднын хүн оруулж болохгүй. Энэ зарчмыг зөрчиж болохгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэдгийг эмнэлгээс өгсөн.
Тэгэхээр МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна.