Эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир С.Эрдэнийн Хандгайт дахь гэрт нуугдаж байжээ
Шүгэл үлээгч гээд байгаа Г.Ган-Очир сонгуулийн санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа залилангийн хэрэг холбогдон шалгагдаж байсан. Улмаар ЦЕГ-аас түүнийг эрэн сурвалжлаад байсан ч АН-ын зүгээс хамгаалалдаа авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй байсан.
Харин Г.Ган-Очир өчигдөр цагдаагийн алба хаагчдад баригдсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар " Г.Ган-Очир нь НӨАТ-ын баримт, гаалийн бичиг хуурамчаар үйлддэг бөгөөд залилангийн хэргээр өмнө нь шалгагдаж байсан. Тэрбээр өөрийн хэргээ булзааруулахын тулд Г.Доржзодовын технологиор АН-ын хамгаалалтад орох гэж хар машины тухай үлгэр зохион АН-руу очсон. Түүнийг АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай найз нөхдийн холбоотой гэх бөгөөд С.Эрдэнийн Хандгайт дахь гэрт нуугдаж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан" гэжээ.









