ЯГ ОДОО: Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэж байна
МАН-ын Хяналтын ерөнхий хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс хасах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавтай холбоотой асуудлыг намынхаа Хяналтын хороогоор хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалд холбогдсон. Түүнд холбогдох уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өөрөө өргөдлөө өгч байж эсвэл хууль хяналтын байгууллага түтгэлзүүлж байж шалгана. Үгүй бол намаас нь түтгэлзүүлэх асуудлыг хүртэл ярьж байгаа. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авах асуудал яригдаж байгаа." гэж мэдэгдсэн.