АН-ын эсрэг АН жагсаал үймээн самуунд “ТУРХИРЧ“ эхэллээ

2021 оны 5 сарын 08

Arslan.mn

Хоёр хуваагдсан АН-ынхны дотоод тэмцэл өдгөө өлсгөлөн болж хувираад байна. Харамсалтай нь тэд дотоод зөрчлөө төрд гаргаад зогсохгүй иргэдийг турхирч эхэллээ.

Өчигдөр эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч талбай дээр ирээд шүдэнз зурсны ачаар өнөөдөр Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл тэргүүтэй өлсөгчдийн талаас урьдчилан бэлтгэсэн жагсаалаа төв талбайд эхлүүлсэн.

Тэгвэл  М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд мөн цуглаж, мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр жагсаал хийж буй бүлгийн гишүүдтэй очиж уулзахдаа “Манай тэр, энэ хаана байна” хэмээн өөрийн хүмүүсээ бүртгэсэн үйлдэл нь ардчилалд аюул учруулж байгаагийг илрэл хэмээн тодорхойлоод Монгол Улсад барууны үзэл баримтлалтай нам гэж байхгүй болохын эхлэлийг тавьчихлаа гэв.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “АН-аас нэр  дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга ардчилсан 30 жилийг “Завхарсан 30 жил” гэж хэлж байсан” гэдгийг онцлов.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшээд буй С.Эрдэнэ "Өнөөдөр ардчиллыг устгах, АН-ыг устгах төлөвлөгөөтэй, тодорхой зорилготой улстөрийн үйл ажиллагаа эртнээс эхэлсэн юм аа. Өнөөдөр эхлээгүй. УИХ-д АН-ын нэр зүүсэн 11 гишүүн гэх хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Бид амьд дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан юм аа.

Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ? Яг үнэндээ эдгээр хүмүүс өнөөдрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-аа тухайн үед нулимаад, орхиод, урваад гараад явсан, АН-аар улстөр хийж УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг гэдэг нөхрийг хэн бэ гэдгээ тодорхой харуулсан.

Ковид цар тахал тархаж байх үед тэр хүмүүс хаана байсан юм бэ? Иргэд чинь өчнөөнөөрөө үхэж үрэгдэж байхад тэр хүмүүс хаана байсан юм бэ? Энэ асуудлыг бид нухацтай сайн ойлгож авах ёстой юм аа. Шаардлагатай гэж үзэх юм бол улс орон даяар, Улаанбаатар даяар бид эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан зохион байгуулж, тэмцнэ. ” гэв.

Ийнхүү АН-ын дотоод хагаралдаан өлсгөлөн болон хувирсан бол өнөөдрөөс  мөнгөний өрсөлдөөн рүү шилжжээ. Тодруулбал, яг одоогийн байдлаар талбай дээр өлсөж буй АН-ын бүлгийн гишүүдийг тойроод жагсагчид цугларч эхэлсэн бол нөгөө АН болох М.Тулгатын талаас “Шонхор товер”-ын гаднах талбайд 300 орчим хүнийг цуглуулаад байна.

Өлсөгчдийн  талаас хөл хориог сулруулахтай  зэрэгцэн иргэдийг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулахаар эртнээс төлөвлөсөн бол  С.Эрдэнийн тал ч мөн үүний эсрэг тэмцэхээр шийдсэн гэнэ. Ингэснээр Н.Алтанхуяг, А.Адьяасүрэн нарын санаачилгаар АН-ын бүлгийн гишүүд тус бүр 100 сая төгрөг гаргаж, жагсаал цуглааныг санхүүжүүлж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
11
wow an post
2
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
3
angry an post
39
626674
63 эможи

Ичиж үхээсэй
2021-05-11 09:11
Малуудаа
Уншигч
2021-05-10 15:43
Зуд болоход нохой зөөлнө гэгчээр АН УИХ гишүүд баян байна шүү. Хүн бүр 100 саяыг гаргаж өлсөж байна гэнэ үү. Тэр мөнгөнөөсөө өвчтэй эмчилгээ хийлгэхээр явах гэж байгаа тэр хөөрхөн хүүд хандив өгөчихөөч дээ. Нам дотроо учраа олоо. Ямар увайгүй УИХ гишүүд вэ. Монголд эмх замбараагүй байдал үүсгэх хүсэлдээ автаад байна уу. Ард түмэн чинь хохирно шүү гэдгийг ухаараач малнуудаа!
Ззз
2021-05-09 22:18
Бүүр ичмээр юмаа асуудлыг ийм замаар шийдэхгүй ээ ухаантангуудаа
АН-ЫН АХМАД ГИШҮҮН
2021-05-09 22:02
АН ХУВААГДСАН ЗҮЙЛГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХУУРАМЧ ТАМГА ХИЙЛГҮҮЛЖ АВСАН ЭРДЭНЭ ЦӨӨН ХЭДЭН ХАРМААНЫ ХҮНТЭЙГЭЭ ҮЙМҮҮЛЭЭД БАЙНА
Зочин
2021-05-09 17:02
Ковид тусч үхэх вий дээ. Энэ амьтад
Иргэн
2021-05-09 17:01
Энэ малуудад өөрийн ухаан байна уу? АН-ы дотоод зодоон бүр эмсийн зодоон болж байна. Шившиг ч юмаа даа.
Ард
2021-05-09 16:28
Бүгдээрээ тахал тусч авс ч үгүй үхэж далд орсугай
Ho ho ho ho
2021-05-09 13:17
demjij bna
Иргэн
2021-05-09 12:01
Намын дотоод асуудлаа төв талбай руу чирэхээ болиоч ээ. Малууд юм уу хаашаа юм. Үг хэлээ ч олж чадахгүй. АН ч арчаагаа алдаж байна даа.
зочин
2021-05-09 06:52
Зовлонгоор зоологчид талбайгаас зайл та нарыг ард түмэн шүүх цаг ирнэ шүү
Баяр
2021-05-09 01:24
АН зайлвал таарна даа. Эх орныг миний Ардчилал ярьсан АН ын хулгайч нар самарч дуусгах нээ.
Aaa
2021-05-09 01:03
Баттулга бол өдөөн хатгагч юм бн. Бусад нь утсан хүүхэлдэйнүүд
Баяр
2021-05-08 23:23
7 сарын 1 болгуузай тэгээл АН цэвэр үлдээл энгийн иргэд хохирдог шүүү манай иргэд ч гэсэн тэнд очиж яваад золиос болуузай яалаа гэм зэмгүй иргэд амь насаа алдаад өчнөөн хүн шорон орон болсон шүү дээ наадуулчинь ордондоо ороол хэвтчихэн шүү дээ
Монгол хүн
2021-05-08 23:20
А намынхан одоо жүжиг тоглож болоогүй юу хар тэнэгүүдээ та хэд короног таарахын дээдээр тараачихлаа. Эрх мэдэлд шунамхайрагчид
Зочин
2021-05-08 22:31
Хун руу дайрах яах бэ?! Нийгэм ялзраад байгаа тул хеделгеенд орж бна.
Зочин
2021-05-08 20:56
АН ЖАН хоёр мөрөөрөө зодолдохгүй улс оронд өвчин тахал улам өдөөх ажил хийж байна. Ерөнхийлөгч гэгч боловсролгүй луйварчинд хариуцлага тооцож нэг тийш нь болгохгүй бол энэ ЖАН-АН хоёр учраа олохгүй ээ. ЖАН нь эзнийхээ захиалгаар юу ч хийж мэднэ. шондоо өлгөх байх шүү
Иргэн
2021-05-08 20:49
Хотоос жаахан зайдуу гарч байгаад 37-р точка дээр гардаг шиг үзчих л дээ. Сайхан шдээ
Зочин
2021-05-08 20:32
Эвийг сахиулдаг Ерөнхмйлөгчтэй болохымсаан яасан хэцүү юм бэ? Эсвэл бид чөлөөтэй зорчмоор байна
talstbolor baaagii
2021-05-08 20:31
Ардчилсан нам сонгуулийн эрх мэдлийн төлөө хүний амь эрсдүүлхээсээ өмнө энэ юм аа болиосой. Ийм юмнуудыг сонгож дагадаг хүмүүс яацарцан тархины тураалтай хүмүүс байдаг байнаа.
Зочин
2021-05-08 20:06
Хог.
төлөөлөл
2021-05-08 19:42
Хоёр хулгана зодооныг холоос харцгаая Аюул болно аягүй бол 7 сарын 1 шиг юм болж залуус хохирч наадуул чинь дарга сайд болоод эх орон элгэн түмнээ худалдаад Сайхан балаг дээр очино.Тэгээд Ардын нам ард түмнийг буруутгана.Холоос харцгаая хоорондоо учраа олохгүй бол хохь.Гэхдээ АН -ыг аврахын төлөө зөв тэмц
Улс төрийн тавцангаас арчия аа.
2021-05-08 19:27
АН 2 удаа эрх бариад улсыг дампууруулсан, эрх бариагүй байхдаа короног зориуд тарааж а/т-ний эсрэг гэдгээ баталлаа.
Бааги
2021-05-08 19:27
Жингийн цуваа явж л байна жингэр нохой байдаг
зочин
2021-05-08 18:43
Хотоос зайдуу газар очооод үзэлцвэл зүгээр үү кхх
Зочин
2021-05-08 18:31
7 sariin 1 nii g ardchilliinkhan uduusun shuu
Hunt
2021-05-08 18:27
AN teneguud ard irgdee buu turhir uursduu naad namaa negtgeed hurlaa hiigeed evlereechee dotroo hagraad butraad duuslaa huurhi duu hairan nam muu huneer udirduuljee Erdene Jenko Zi ed mun Altanhuyg Tuvaan edniig namaas huu
Иргэн
2021-05-08 18:22
Баттулга eрөнхийлөгчөө таны ухаан санаа эрүүл байна уу. Жанжин Сүхбаатар биe нь муу байхдаа ард түмэндээ миний ухаан саруул байна гэж агаарт байсан шувуу буудан унагаж ард ард түмнээ баярлуулж байсан Тэгвэл та өөрийг чинь дэмжигч хууль дүрэм зөрчигч хэдэн гишүүдийнхээ бусармаг үйл ажиллагааг зогсоож нэг намын дотоодын асуудлыг төрийн хямрал болгохгүй байхыг ард түмний нэгдлийг хангагч та хэрэгжүүлж ард иргэдээ жанжин Сүхбаатар шиг баярлуулаачээ Ингэвэл ард түмэн таныг үүрд хүндэтгэх байх шүү
irgen
2021-05-08 17:57
ardchilsan nertei anarhistuud dandaa buruu zamaar olsgolongoor erh medel avahiig oroldono.ur dund ni 90 onoos kartiin baraa hujaa gahaind hoshuursan.sayhan erh barihdaa bond nereer baahan mongo idej uusan.gants surguuli ch bariagui biz dee.
Ард
2021-05-08 17:49
7сарын1ны 5 залууг ардын намынхан буудсан
7.1
2021-05-08 17:41
7.1 нд яалаа хамаг гайг АН ынхан дуудсан. Үр дүн 5 сайхан залуу амь үрэгдсэн. АН ынхан амьд Их хурлын гишүүн болоод явсан. Амь үрэгдёэн залуучуудыг дурсаж тэдний аав ээж ах дүүгийн сэтгэлийг дэвтээж бна уу? Ард түмний нэр нэр барьж үймээн дэгдээж цэрэг хөдөлгөж Засгийн эрхийг хунтын аргаар авах гэж оролдож бна.
Иргэн
2021-05-08 17:29
Буртгэл хийхэд бгаагуй гишууд монгол буцаах бож дээ
keyboard_arrow_up